2 Түүний гэрчлэлүүдийг сахин,Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
3 Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.Тэд Түүний замаар явдаг.
4 Биднээр хичээнгүйлэн сахиулахаарТа Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.
5 Таны зарлигуудыг сахихаарЗамууд минь бат тогтоосой!
6 Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагтБи ичихгүй.
7 Таны зөв шударга шүүхээс сурахдааБи шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8 Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.Намайг бүрмөсөн бүү орхиоч!