22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.
23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэнТаны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.
24 Таны гэрчлэлүүд мөн миний баясал,Миний зөвлөгчид юм.
25 Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26 Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.
27 Өөрийн зарлигуудыг надад заагаач.Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.