24 Таны гэрчлэлүүд мөн миний баясал,Миний зөвлөгчид юм.
25 Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26 Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.
27 Өөрийн зарлигуудыг надад заагаач.Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
29 Худал хуурмаг замыг надаас зайлуулж,Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.
30 Би итгэлтэй замыг сонгосон юм.Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.