30 Би итгэлтэй замыг сонгосон юм.Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
31 Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32 Та зүрхийг минь уужруулах учирБи Таны тушаалуудын замаар гүйх болно.
33 Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.
34 Би Таны хуулийг мөрдөж,Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.
35 Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,Учир нь би түүнд баярладаг билээ.
36 Зүрхийг минь олз уруу бус,Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.