36 Зүрхийг минь олз уруу бус,Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.
37 Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,Өөрийн замд намайг сэргээгээч.
38 Танаас эмээх айдсыг төрүүлдэгӨөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
39 Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.
40 Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.
41 Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.