41 Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43 Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44 Ингэвэл би Таны хуулийг үргэлж,Мөнхийн мөнхөд сахина.
45 Би Таны тушаалуудыг хайдаг учраасЧөлөөтэй алхах болно.
46 Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөдИчихгүй байх болно.
47 Би өөрийн хайрладагТаны тушаалуудад баясах болно.