48 Би өөрийн хайрладагТаны тушаалууд уруу гараа өргөх болно.Би Таны зарлигуудыг бясалгана.
49 Таны надад найдварыг өгсөн,Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.
50 Таны үг намайг сэргээсэн ньМиний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
51 Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52 Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөдӨөрийгөө тайтгаруулдаг.
53 Таны хуулийг огоорсонХорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.
54 Миний аян замын өргөөндТаны зарлигууд бол миний дуу юм.