54 Миний аян замын өргөөндТаны зарлигууд бол миний дуу юм.
55 Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,Таны хуулийг сахидаг.
56 Би Таны тушаалуудыг биелүүлдэг ньМинийх болсон юм.
57 ЭЗЭН бол миний хувь юм.Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58 Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60 Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээрЯаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.