58 Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60 Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээрЯаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.
61 Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.
62 Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи Танд талархахаар шөнө дунд босох болно.
63 Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээдТаны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.
64 Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.Өөрийн зарлигуудыг надад заагаач.