64 Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.Өөрийн зарлигуудыг надад заагаач.
65 Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагууӨөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66 Би Таны тушаалуудад итгэдэг учраасНадад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.
67 Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68 Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.Өөрийн зарлигуудыг надад заагаач.
69 Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.
70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,Харин би Таны хуульд баясдаг.