76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагууТаны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.
77 Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.
78 Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.Харин би Таны тушаалуудыг бясалгана.
79 Танаас эмээдэг,Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.
80 Би ичгүүрт орохгүйн тулдЗүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.
81 Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.Би Таны үгийг хүлээдэг.
82 Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэдТаны үгийн төлөө нүд минь гархилдаг.