93 Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.
94 Би Таных билээ, намайг авраач.Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
95 Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.
96 Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан чТаны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.
97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учирБи бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.