97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учирБи бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраасБи настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101 Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулдБүх бузар замаас хөлөө татсан юм.
102 Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!