3 ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн.Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.
4 Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг,Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.
5 ЭЗЭН бол аугаа бөгөөдБидний Эзэн бол бүх бурхдаас илүү дээгүүр гэдгийг би мэднэ.
6 ЭЗЭН таалдаг аливаа зүйлээТэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.
7 Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг.Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
8 Тэрээр Египетийн уугануудыг,Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохисон.
9 Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыгФараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.