6 ЭЗЭН таалдаг аливаа зүйлээТэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.
7 Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг.Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
8 Тэрээр Египетийн уугануудыг,Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохисон.
9 Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыгФараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.
10 Тэрээр олон үндэстнүүдийг бут цохиж,Хүчтэй хаадыг алсны дотор
11 Аморичуудын хаан Сихон,Башаны хаан Ог болонКанааны бүх хаанчлалууд болой.
12 Тэр тэдний газар нутгийг өв болгонӨөрийн ард түмэн болох Израильд өв болгон өгсөн.