1 Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож,Гуйлтад минь чих тавиач.Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!
2 Өөрийн зарцаа бүү шүүгээч.Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
3 Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ.Тэр миний амийг газарт нухчжээ.Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шигХаранхуй газруудад суулгасан.
4 Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ.Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.
5 Би эртний өдрүүдийг санадаг.Би Таны үйлс бүхнийг тунгаадаг.Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.
6 Би Тан уруу гараа сунгадаг.Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.Села