1 Миний гарыг дайтахад болоодМиний хурууг тулалдахад бэлтгэдэг,Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.
2 Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз,Миний бэхлэлт ба миний аврагч,Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн,Хүмүүсийг минь миний дор захируулагч.
3 Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоодТа түүнийг мэддэг юм бэ?Хүний хүү гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?
4 Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм.Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.