4 Тэрээр оддыг тоолдог.Тэр тэд бүгдэд нэр өгдөг.
5 Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн.Түүний оюун ухаан хязгааргүй юм.
6 ЭЗЭН зовогсдыг түшдэг.Тэр хорон муу хүнийг газарт унагадаг.
7 ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.
8 Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн,Газар дэлхийд бороог бэлтгэж,Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.
9 Тэр араатан амьтанд хийгээдГуагалан байгаа залуу хэрээнүүдэд хоол хүнсийг нь өгдөг.
10 Тэрээр морины хүч чадалд бахддаггүй.Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.