7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
8 Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
9 Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг.Миний бие ч аюулгүй аж төрнө.
10 Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй.Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
11 Та надад амийн замыг таниулна.Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.