1 Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.
2 ЭЗЭН бол миний хад,миний цайз,миний аврагч,миний Бурхан,миний хоргоддог хад минь,миний бамбай,миний авралын эвэр,миний бэхлэлт юм.
3 Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,Өөрийн дайснуудаас би аврагдсан.
4 Үхлийн утас намайг хэрж,Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.