10 Тэрээр херуб хөлөглөн нисэв.Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.
11 Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар,Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийгӨөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.
12 Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс,Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.
13 ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.
14 Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.
15 Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээдХамрын тань амьсгалын хүчит цохилтоорУсны урсгалууд үзэгдэж,Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.
16 Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.Их уснаас Тэр намайг татан гаргасан.