23 Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж,Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан.
24 Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу,Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан.
25 Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг.Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.
26 Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг,Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.
27 Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг,Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.
28 Та миний дэнлүүг асаадаг.Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
29 Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.Бурхандаа түшиглэн би хана давж чадна.