27 Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг,Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.
28 Та миний дэнлүүг асаадаг.Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
29 Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.Бурхандаа түшиглэн би хана давж чадна.
30 Бурханы зам төгс төгөлдөр юм.ЭЗЭНий үг шалгагдсан.Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.
31 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32 Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,Миний замыг шулуун болгодог.
33 Тэр миний хөлийг согооных шиг болгож,Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.