3 Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,Өөрийн дайснуудаас би аврагдсан.
4 Үхлийн утас намайг хэрж,Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
5 Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ.Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.
6 Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж,Өөрийн Бурхан уруу хандан хашхирсандТэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож,Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.
7 Тэгээд газар дэлхий чичрэн доргив.Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
8 Түүний хамраас утаа гарч,Түүний амнаас гал манаран шатаажээ.Тэрхүү галд нүүрс ноцсон.
9 Тэрээр тэнгэрийг ч зааглан бууж ирсэнХаранхуй үүл Түүний хөл дор байна