31 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32 Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,Миний замыг шулуун болгодог.
33 Тэр миний хөлийг согооных шиг болгож,Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.
34 Тэр миний гарыг тулалдаанд сургадаг ньМиний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.
35 Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөдТаны баруун мутар намайг түшдэг.Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.
36 Та миний алхах замыг өргөсгөдөг,Тиймээс миний хөл бүдрээгүй.
37 Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.