34 Тэр миний гарыг тулалдаанд сургадаг ньМиний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.
35 Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөдТаны баруун мутар намайг түшдэг.Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.
36 Та миний алхах замыг өргөсгөдөг,Тиймээс миний хөл бүдрээгүй.
37 Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.
38 Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон.Тэд миний хөл дор унав.
39 Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.
40 Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөдНамайг үзэн ядагчдыг би устгалаа.