39 Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.
40 Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөдНамайг үзэн ядагчдыг би устгалаа.
41 Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй,ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.
42 Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг.Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.
43 Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм.Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон.Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.
44 Тэд сонсонгуутаа намайг дагадаг.Харь хүмүүс надад захирагддаг.
45 Харь хүмүүс сульдан доройтож,Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.