1 Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.
2 Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.
3 Хэл яриа хийгээд үг ч байхгүй,Чимээ ч сонсогдохгүй.
4 Дуу хоолой нь бүх дэлхийд,Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.