2 Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.
3 Хэл яриа хийгээд үг ч байхгүй,Чимээ ч сонсогдохгүй.
4 Дуу хоолой нь бүх дэлхийд,Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.
5 Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.
6 Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.
7 ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
8 ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.