6 Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.
7 ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
8 ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.
9 ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.ЭЗЭНий шүүлтүүд үнэн.Тэд бүгдээрээ зөв шударга.
10 Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.
11 Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.
12 Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.