9 ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.ЭЗЭНий шүүлтүүд үнэн.Тэд бүгдээрээ зөв шударга.
10 Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.
11 Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.
12 Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
13 Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.Тэднээр намайг бүү захируулаач.Тэгвэл би гэмгүй болж,Агуу нүглээс ангижирна.
14 Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН,Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалуудТаны мэлмийд тааламжтай болох болтугай!