1 Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай!Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!
2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,Сионоос чамайг түших болтугай!
3 Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж,Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай!Села
4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!
5 Бид чиний ялалтад баярлан дуулж,Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно.ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!