1 ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно,Таны авралд тэр ямар их баярлана вэ!
2 Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөдТүүний уруулын гуйлтанд татгалзаагүй.Села
3 Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг.Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг.
4 Тэр Танаас амь гуйсандТа түүнд мөнхийн мөнхөд урт удаан насыг өгсөн юм.
5 Түүний алдар Таны авралаар дамжуулан агуу их юм.Та түүний дээр алдар ба сүр хүчийг өмсгөсөн.
6 Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог.Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.
7 Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөдХамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй.