1 ЭЗЭН бол миний хоньчин,Надад дутах зүйл нэг ч үгүй.
2 Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
3 Тэр миний сэтгэлийг сэргээдэг.Тэр Өөрийнхөө нэрийн төлөөЗөвийн замаар намайг хөтөлдөг.
4 Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавчБи хор хөнөөлөөс айхгүй,Учир нь Та надтай хамт байна.Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.