1 Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
2 Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
3 ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
4 Цэвэр гартай, ариун зүрхтэй,Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.