Дуулал 28:1-7 АБ2004

1 ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна.Хад минь, чихээ бүү бөглөөч.Учир нь хэрэв Та дуугүй байвалБи нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.

2 Би Тан уруу тусламж гуйн хашхирахад,Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөдМиний гуйлтын дууг сонсооч.

3 Хорон муу хүмүүс болонГэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач.Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловчЗүрхэнд нь бузар муу байдаг.

4 Тэдний ажлууд болонҮйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч.Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч.Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.

5 Тэд ЭЗЭНий ажлууд болонТүүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тулТэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.

6 ЭЗЭН магтагдах болтугай.Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.

7 ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөдӨөрийн дуугаар би Түүнд талархах болой.