3 ЭЗЭНий дуу хоолой усан дээгүүр байна.Алдрын Бурхан нүргэлдэг,ЭЗЭН их усан дээгүүр байна.
4 ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.
5 ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг.Тийм ээ, ЭЗЭН Ливаны хуш модыг зомгол болгодог.
6 Тэрээр Ливаныг тугал шиг,Ширионыг зэрлэг үхрийн тугал шиг оодогнуулдаг.
7 ЭЗЭНий дуу хоолой галын дөлүүдийг дундуур нь салгадаг.
8 ЭЗЭНий дуу хоолой цөл газрыг чичрүүлдэг.ЭЗЭН Кадешийн цөлийг чичрүүлдэг.
9 ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,Ойг нүцгэртэл хуу татдаг.Түүний сүмд юм бүгд “Алдар” гэж хэлцгээдэг.