1 ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ!Миний эсрэг босогчид олон байна.
2 Олон хүн миний тухай“Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг.Села
3 Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай,Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
4 Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөдТэрээр ариун уулаасаа надад хариулсан.Села
5 Би хэвтээд, унтаад, сэрсэн,Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
6 Түмэн хүн миний эсрэгНамайг бүсэлсэн ч би айхгүй.