1 ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж,Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраасБи Таныг өргөмжилнө.
2 Миний Бурхан ЭЗЭН,Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөдТа намайг эдгээсэн.
3 ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан.Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.
4 Түүний бурханлаг хүмүүс ээ,Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,Түүний ариун нэрд талархал өргөгтүн.