1 ЭЗЭН, Таны дотор би хоргодсон.Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч.Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.
2 Над уруу чихээ ойртуулж,Намайг хурдан авраач.Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
3 Учир нь Та бол миний хад, миний цайз юм.Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
4 Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана.Учир нь Та бол миний хүч чадал юм.