2 Над уруу чихээ ойртуулж,Намайг хурдан авраач.Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
3 Учир нь Та бол миний хад, миний цайз юм.Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
4 Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана.Учир нь Та бол миний хүч чадал юм.
5 Таны гарт би сүнсээ даатгадаг.Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон.
6 Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг,Гэвч би ЭЗЭНд итгэдэг.
7 Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно,Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан.Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн бөгөөд
8 Та намайг дайсны гарт тушаасангүй.Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.