1 Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөдНүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!
2 ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөдСүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!
3 Би дуугүй байхадӨдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.
4 Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв.Шим шүүс минь зуны ганд хатсан юм.Села