1 Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун.Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.
2 Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.
3 Түүнд шинэ дууг дуул.Баярт дуугаар уран чадварлаг тогло.
4 Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөдТүүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.