13 ЭЗЭН тэнгэрээс хардаг.Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.
14 Өөрийн оршин байгаа газраас ТэрээрДэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.
15 Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөдТэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.
16 Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.
17 Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөдӨөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.
18 Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь
19 Тэдний сэтгэлийг үхлээс аварч,Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.