1 Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.
2 Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана.Даруу хүн үүнийг сонсон баярлана.
3 Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.
4 Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж,Бүх айдсаас минь намайг аварсан.
5 Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөдТэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.