5 Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөдТэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.
6 Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож,Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.
7 ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж,Тэднийг авардаг.
8 ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!
9 Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн.Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.
10 Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.
11 Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс.Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.