1 ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч.Надтай тулалдагчидтай тулалдаач.
2 Халхавч, бамбайгаа баринНадад туслахаар босооч.
3 Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал.Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл.
4 Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач.Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.
5 Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй,Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.
6 ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөнЗамыг нь харанхуй, халтиргаатай болгооч.