21 Тэд над уруу амаа том ангайлгадаг.Тэд “Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!” гэжээ.
22 ЭЗЭН, Та үүнийг харсан билээ.Бүү дуугүй байгаач.Эзэн, надаас бүү хол байгаач.
23 Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар,Миний хэргийн төлөө босооч.
24 Миний Бурхан ЭЗЭН, Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж,Надаас болж тэднийг бүү баясгаач.
25 Тэднийг “Аа, бидний хүсэл биеллээ!” гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч.Тэднийг “Бид түүнийг залгисан!” гэж бүү хэлүүлээч.
26 Миний зовлон зүдгүүрт баясагчдыг бүгдийг ичгүүрт унаган дорд болгооч.Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг ичгүүр, гутамшигт оруулаач.
27 Миний зөвтгөлд баярлагчидБаясан хашхирч, баярлан хөөрөг.Тэднээр “Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладагЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж үргэлжлүүлэн хэлүүлээч.