1 Бурханлаг бус хүнд зүрхэнд нь нүгэлт чанар ярьдаг.Түүний нүдэнд Бурханаас эмээхүй нь үгүй.
2 Учир нь тэр өөрийгөө дөвийлгөж, өөрийн гэм нүглийг илрэхгүй, үзэн ядагдахгүй! гэсэн.
3 Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм.Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон.
4 Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг.Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог.Тэр бузар үйлийг жигшдэггүй.
5 ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.
6 Таны зөв шударга Бурханы уулстай адил,Таны шүүх бол их далайтай адил.ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.