5 ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.
6 Таны зөв шударга Бурханы уулстай адил,Таны шүүх бол их далайтай адил.ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.
7 Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ!Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог.
8 Тэд Таны өргөөн дэх баялгаар элбэг хангалуун байдаг.Та тэднийг Өөрийн тааламжит голоос ундаалдаг.
9 Амийн эх булаг нь Танд бий.Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг.
10 Таныг таньж мэдэгчдэд Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэнШулуун шударга сэтгэлтэндӨөрийн зөв шударгыг хүртээгээч!
11 Бардамнагчийн хөлийг надад бүү хүргээч!Муу хүний гараар намайг бүү зайлуулаач!